М.Оюунчимэг: Ерөнхий сайд ХЗХ-ны хохирогчдыг улс төржүүлж байгаа юм

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

ХЗХ-ны хохирогчид өчигдөр мэдээлэл хийж МАН-ын гишүүн Д.Сарангэрэл, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар авлига авсан хэмээн мэдээлсэн. Энэ талаар тодруулахаар гишүүд руу залгахад утас нь салгаатай байв.  Улмаар энэ талаар МАН-ын  бүлгийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга  М.Оюунчимэгээс тодрууллаа.  

-          МАН-ын гишүүүдийг  авлига авсан гэж байна.  Энэ үнэн үү?

-          Д.Сарангэрэл гишүүний хувьд  олимпийн наадамтай холбоотойгоор авлигал авсан гэж мэдээлсэн байсан.  Афины олимпийг шууд дамжуулахтай холбоотойгоор нэг сэтгүүлч  Афин руу явж байсан юм билээ. Түүний зардлыг Олимпийн хороо, Азийн телевизүүдийн холбооноос санхүүжүүлж явж байсан. Үүнийг л авлига авсан гээд байгаа юм.  Ардчилсан намаас л зохион байгуулалттайгаар хийж байгаа гүтгэлэг.  

-          Ө.Энхтүвшин гишүүний хувьд?

-          Бас худлаа мэдээлэл. Хамгийн нэр цэвэр хүн бол Ө.Энхтүвшин. Ерөнхий  сайд ХЗХ-ны хохирогчдыг улс төржүүлж байгаа юм.  

-          Уг нь олны ортойдоо? Яагаад ийм яриа гарсан юм бол?

-          Яагаад ийм яриа гарсныг мэдэхгүй.  Гэхдээ улс төрд юу ч болж болно ш дээ.  Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа болохоор  ингэсэн байх.  ХЗХ-ны хохирогчдын  хэрэг мөрдөгдөөд удаж байгаа.  Тэр үед яагаад  энэ талаар гаргаагүй юм бэ?  Яагаад гэнэт гаргаад ирэв? Энэ чинь өөрөө хэрэг нуун дарагдуулсан хэрэг болно.  Тэгэхээр энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл.  

-          Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top