Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Т.Хадхүүг нэр дэвшүүлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд Тогмидын Хадхүүгийн нэрийг Засгийн газраас дэвшүүлснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг  УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Т.Хадхүү нь улсад 23 жил, үүнээс төрийн жинхэнэ албанд 16 жил ажилласан ажээ.  Тодруулбал, 1956 онд Улаанбаатар хотод төрсөн Т.Хадхүү 1975-1981 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2007 онд Лондонгийн Удирдлага, мэдээллийн технологийн сургууль төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1981-1990 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1991 онд Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан, 1991-1993 онд Худалдаа хөгжлийн банкны Зах зээл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, 1993-1994 онд Монгол шуудан банкны Тамгын газрын захирал, 1994-1995 онд “Инвест Сервис” ХХК-ийн захирал, 1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн, 2001-2003 онд Улсын татварын ерөнхий газарт байцаагч, 2008-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албаны дарга, 2011 оны 12 сараас 2012 оны 12 сар хүртэл Гурван талт Үндэсний хорооны ахлах зөвлөхөөр тус тус ажилласан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top