Хатагтай Х.Кларк эмэгтэй гишүүдийн тоо гурав дахин нэмэгдсэнд баярлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Х.Кларктай уулзжээ.  Хатагтай Х.Кларк Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрч байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо гурав дахин нэмэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Харин  төлөөлөгч О.Оч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орны хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон ирэх 4 дүгээр сард зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын Сайд нарын уулзалтын талаар түүнд   мэдээлжээ. Мөн  2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох ажлын хэсгийн үйл ажиллагаанд манай улс идэвхитэй оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар ГХЯ-аас мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top