МАН-ын санал дэмжигдсэнгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд  УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин горимын санал гаргалаа. Тодруулбал “Засаг дарга нарыг томилоогүй аймгуудын асуудал хүндрээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Иргэдийн хурал нь цагдаа, сэргийлэхээр шийдэхэд хүрээд байна. Одоогоор зургаан аймаг Засаг даргагүй байгаа. Засгийн газраас Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох талаар яригдаж байна. Үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал байхгүй. 1996, 1997 онд Үндсэн хуулийн Цэц Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байхгүй гэдгийг шийдвэрлэсэн байхад. Үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг нь хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс Ерөнхий сайдыг энэ талаар бүлгийн хуралдаан болон чуулганы хуралдаанд мэдээлэл хийлгэмээр байна” гэдгийг онцлов.

Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын цагтай байсан. Ерөнхий сайд энэ үеэр тодорхой тайлбар өгсөн ч МАН-ын гишүүд санаатайгаар чуулганы хуралдаанд суугаагүй. МАН-ын бүлгийн даргын саналаар Ерөнхий сайд мэдээлэл хийддэггүй. Тодорхой дэг журмын дагуу буюу байнгын хорооны хуралдаанд танилцуулсны дараа УИХ-ын чуулганд танилцуулна. Тиймээс тодорхой дэгийн дагуу явна. Тиймээс горимын саналыг хүлээж авах боломжгүй” гэлээ.

Ингээд  МАН-ын горимын санал уналаа. Тэгэхээр МАН-ынхан бүлгийн хуралдаан дээрээ Ерөнхий сайдаас мэдээлэл авахаас өөр гарцгүй боллоо.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top