Д.Зүмбэрэллхамыг 68.4 хувийн саналаар “унагаалаа”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Улстөрийн халаа сэлгээг баруун солгойгүй хийж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын компанит ажил Төрийн албаны зөвлөлийн даргын суудалд аль хэдий тэмтрүүлээ хүргэсэн. Тийм ч учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр УИХ-аар авч хэлэлцээд гишүүдийн 68.4 хувийн саналаар дэмжин “гар даллан” үдлээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилуулах тухай хүсэлтийг УИХ-ын гишүүд 80.7 хувийн саналаар дэмжиж Төрийн албаны зөвлөл шинэхэн даргатай боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top