Нууцлалын тухай хууль ганц саналаар уналаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.  Энэ хуулийн төслийг Засгийн  газраас санаачилсан бөгөөд иргэн таны бүх мэдээлэл хувийн бүх мэдээлэл олон нийтэд ил болно гэсэн үг юм. Энэ үеэр Г.Баярсайхан гишүүн асуулт асуусан.  Тэрбээр хүний эрүүл мэндтэй холбоотой ямар мэдээллийг нууцын жагсаалтаас хасаж байгааг тодруулсан. Үүний дараагаар О.Баасанхүү дэмжиж байгаагаа илэрхийллээ.    

Улмаар гишүүдийн саналыг хураахад ганц гишүүний саналаар энэхүү хуулийн төсөл унав.  Тиймээс хуулийн дагуу энэхү хуулийн төслийг санаачлагчид нь буцаах боллоо.  Хууль санаачлагчдын хувьд энэхүү хуулийн төслийг дахин өргөн барих боломжтой. Тиймээс эхний даваанд унасан гэж шантралгүй хуулийн төслийг дахин өргөн барихаа мэдэгдлээ.

Үүгээр өнөөдрийн чуулган өндөрлөлөө.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top