Шүүх байгуулах асуудлыг багц хуулиудын хамт хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Энэ долоо хоногт нийт долоон байнгын хорооны хуралдаан болохоор товлогдоод байна. Энэ удаагийн хуралдааныг тодруулбал:

1.    Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсанхуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·        Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/. 

2.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

·        Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·        Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/. 

3.   Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд: 

Хэлэлцэх асуудал: 

·        “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/. 

4.   Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:                                               

Хэлэлцэх асуудал:

·        Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрын кадастрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Газрыг албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

·        Байгаль хамгаалах сан болон Цэвэр агаар сангийн талаарх танилцуулга, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, цаашид авах хэмжээний тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл сонсох. 

01 дүгээр сарын 16-ны Лхагва гарагт:

1.   Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас“Б” танхимд:                                                

Хэлэлцэх асуудал: 

·        Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

·        Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/;

·        Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хариуцлагын талаарх 19 дүгээр зүйл /санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

·        Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 2011 оны илтгэлийн тухай Байнгын хорооны тогтоол.

 

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, байдлын талаар Зам, тээврийн сайдА.Гансүхийн мэдээлэл сонсох;

·        Бензин шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн талаарх Газрын тосны газрын даргын мэдээлэл сонсох;

·        Бусад/“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/. 

3.   Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

·        Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал;

·        Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·        Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·        Зарим аймгийн Засаг даргын томилгооны тухай асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсох;

·        Бусад/“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top