Манай сайт төрийн түшээдийн түрийвчийг "сонирхдог" болоод байгаа билээ. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, түрийвчийнх нь хамт сонголоо. Харамсалтай нь тэрбээр түрийвчээ, бүх карттайгаа гээгдүүлсэн тул халаасандаа 1100 төгрөгтэй явна лээ. "Өглөө оройд ажилдаа машинаар хүргүүлдэг болохоор унаанд мөнгө зардаггүй. Харин өдөр хоолонд орохдоо туслахаасаа 3000 төгрөг зээлсэн. Өнөөдөр туслах маань миний картнуудыг сэргээчих байх.Түрийвчгүй юм чинь халаасаа нэгжүүлж болно ш дээ тийм ээ" гэсээр тэрбээр халаасаа нэгжүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Муу ахыг маань их л муухай доромжлох юм даа. За яахав идүүлсэн бут ургаж яана яана гэдэг билээ. Хэн гэдгийг нь харж бишрэх цаг ирэх болнооо.