Намынхаа даргыг шоронгоос шилжүүлэн эмчилгээ хийлгэхийг шаардан өлсгөлөн зарлаад хэд хонож байгаа ээжүүдтэй "Шударга ёс" эвслийн удирдлагууд өнөөдөр үдээс хойш очиж уулзахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжлэн өлсөж эхэлсэн ээжүүдийн биеийн байдал хүнд байгаа талаар намынх нь зүгээс мэдэгдээд байсан бол тэдэн дээр очих эргэлтийн цуваа ар араасаа хөвөрсөөр байна. Сайн дураараа өлсөж буй ээжүүдийг өрөвдөж МАН-ын дарга Ө.Энхтүвшин хамгийн түрүүнд очиж байдалтай нь танилцаж санаа тавьсан бол өнөөдөр намынх нь удирдлагууд эргэж очихоор болжээ.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )