Хууль зүйн сайдыг сүрдүүлсэн захидал ирсэн талаар мэдээлэл гараад хэн илгээсэн нь үл мэдэгдэн хэсэг байсны эцэст тухайн сүрдүүлсэн, заналхийлсэн үгтэй захидлын эзнийг хууль хяналтынхан өнгөрсөн 12-р сард илрүүлсэн. Тэрхүү захидлыг хаанаас илгээсэн болохыг шалгаад ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэн болохыг тогтоосон тухай мэдэгдэж байсан. Н.Нарантуяа нь УИХ-ын Тамгын газарт референтээр ажилладаг байсан бөгөөд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин томилогдсоны дараагаар нөхөр болон хуулийн байгууллагад ажилладаг хүүхдүүд нь ажлаас халагдсанд бухимдаж ийн сүрдүүлсэн захидал явуулсан ажээ.
Тэрээр “Хавдар өвчинд шаналж сэтгэл санааны байдал тун хүнд байсан. Би хавдрын эсрэг хорт тариагаар гурван сар тариулж байгаа, нөхөр болон хүүхэд нь нэгэн зэрэг шахуу ажлаас халагдсанд бухимдсан” хэмээн хэргээ хүлээж Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс албан ёсоор уучлал гуйсан байна.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )