Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмын 6.2 дугаар заалтыг сайд Н.Удвал дангаараа хүчингүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл үү гэдэг асуулт тавигдаад байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрүүл, амьд явах эрхийг ноцтой зөрчсөн гэх тэрхүү заалт нь зөвхөн Н.Энхбаярт хамаатай бус, хорих 401 дүгээр ангид үхлүүт өвчтэй байгаа 8, зайлшгүй эмчилгээ шаардлагатай 12 хүнд, нийт 20 хүнд хамаатай. Тэднийг ч эмчилгээнд хүргэх боломж бүрдэх юм гэсэн байр суурийг түүний намын нөхөд нь хэлж сууна.
Сэтгэгдэл ( 0 )