Ээжүүдийг өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт тулгаад байгаа хилс хэрэг, түүний амьд явах, эрүүл мэнээ хамгаалуулах эрхийг зөрчиж байгааг ээжүүд эсэргүүцэн өлсгөлөн зарлаад 130 орчим цаг болоод байгаа билээ. Ээжүүд ийнхүү өлсгөлөн зарлаж, амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж байгаад олон хүн эмзэглэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Өнөөдөр тэдэнтэй Шударга ёс эвслийн удирдлагууд, УИХ-ын эмэгтэй гишүүд ирж уулзсан байна.

Эх орондоо шударга ёсыг тогтоож, хүн бүр эрхээ эдлэдэг байхын төлөө тэмцэж байгаа эхчүүдэд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, У.Барсболд, П.Хангал, О.Лхагвацэдэн нар хүсэлт хүргүүллээ. Уг хүсэлтдээ “Эхчүүд, эмэгтэйчүүд та бүгдийн тэмцлийг МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Нарийн бичгийн дарга нар анхааралтай ажиглаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын та бүхэнд илгээсэн захидалд дурьдсаны дагуу МАХН-ын Гүйцэтгэх товчоо, нарийн бичгийн дарга нар та бүгдээс өөрсдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах энэхүү тэмцлээ зогсоохыг хүсч байна” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top