“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захирал М.Энхсайханыг нь ажлаас нь өөрчилсөн тухай мэдээлэл гараад нэг долоо хоногийн нүүрийг үзсэн.
Түүнийг өмнөд хөрш рүү татах төмөр царигийн асуудлаар салбарын сайдтайгаа санал зөрөлдсөний улмаас ажлаасаа халагдсан тухай шуугиж эхэлсэн. Түүний дараа М.Энхсайханыг ажилд нь эргүүлэн тавих гэж байна гэсэн яриа ч дэгдээд амжсан. Гэтэл өнөөдөр “МТЗ”-ын ТУЗ хуралдаж М.Энхсайханыг албан тушаалаас нь халах шийдвэр гаргасан байна.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )