УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр албан тушаалтнуудын зарим нэг эрхийг хязгаарлах зорилгоор хуулийн төсөл боловсруулаад байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээллээ. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтан болон түүний гэр бүл, үр хүүхэд гадаадын банкинд хадгаламжтай, харилцах данстай байхыг хориглоно. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компанид хувьцаа эзэмшдэг байх, гадаадын компаниас үнэт цаас худалдан авахыг хориглоно.
Төрийн өндөр албан тушаалтан казино болон мөрийтэй тоглохыг хуулиар хориглохоор заасан байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан нь гадаад эхнэр, нөхөртэй бол түүнийгээ Монголын харьяат болгох гэсэн шаардлага тавих аж. Энэ хууль батлагдсан нөхцөлд төрийн өндөр албан тушаалтнуудыг дээрх шаардлагыг хангах үүднээс гурван сарын хугацаа өгөх юм байна. Одоогийн байдлаар төрийн өндөр албан тушаал хашдаг 100 гаруй хүн байдаг юм байна. Тухайн хуулийн төслөө тун удахгүй байнгын хороогоор хэлцүүлэх талаараа тэрээр мэдэгдлээ.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )