Х.Баттулга сайдтай ойлголцохгүй юм билээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өчигдөр ТУЗ нь өчигдөр үдээс хойш хуралдаж гаргасан билээ. ТӨХ-оос гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа МТЗ-ийн ТУЗ-ийн гишүүд өчигдөр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд М.Энхсайхан өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, ажлаа хүлээлгэж өгсөн.

М.Энхсайханы мэдэгдснээр “Зам тээвэр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай санал зөрөлдсөн нь ийнхүү шийдвэр гаргахад хүргээд байна” гэлээ. Энэ талаар энэ сарын17-нд буюу пүрэв гаригт албан ёсоор хэвлэлийхэнд мэдээлэл хийхээр болсон байна. Тэрээр хэлэхдээ Х.Баттулга сайдтай би лав ойлголцохгүй юм билээ. Энэ асуудлаас болж Монгол улс эдийн засгийн ашиггүй ажилж, ядууралд хүрч бусдын нөлөөнд автана гэсэн үг гэж тэрээр хэлсэн юм. Энэ талаарх ярилцлагыг тун удахгүй хүргэх болно.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top