С.Ганбаатар: Төмөрлөгийн үйлдвэрийн даргын албыг үнэ хаялцуулан зарна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

УИХ-ын бие даагч гишүүдийг АН элсүүлэхийн тулд ах, дүү хамаатан саданд нь алба тушаал амлаж байна гэсэн мэдээлэл явж байгаа билээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-Таныг АН элсүүлэхийн тулд дүүд тань албан тушаал амалсан юм уу?

-Үүнийг хүмүүс асуугаасай гэж бодож байсан юм. Нэгдүгээрт, намайг намууд булаацалддаг. Би өөрөө өөрийгээ мэднэ. Намайг хэн мэдэх вэ гэхээр сонгогчид маань л мэднэ. Би сонгогчдоосоо асуухгүйгээр шийдэхгү.  Сонгогчид намд ороо гэвэл тусдаа асуудал. Би 2016 он хүртэл бие даагчаараа ажиллах болно. Харин үүнийг Дархан-Уул аймгийн сонгогчид өөрсдөө санал гаргаад тэр намд орооч ээ гэвэл өөрөөр ярьж болно. Харин муу дүүгийн минь талаар олон гүтгэлэг явж байна. Бухимдам төрөөд байна. Дүүгийн минь хүнд үед нь ингэж даапаалж яах нь вэ дээ. Лондогийн Рио Тинтогоор дамжуулж Монголд ажиллаж байгаа хүн шүү дээ тэр чинь. Маш өндөр боловсролтой хүн байгаа юм. Шударга үнэний дуу хоолой болж, монгол хүмүүс гадаадынхантай адилхан ажил хийж байгаа хэрнээ маш бага цалин авдагийн төлөө тэмцсэнээсээ болоод ажил руу нь оруулахгүй байгаа юм байна. Хүний төлөө дуугарснаасаа болоод бэрхшээлтэй л явж байгаа.

- Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн даргыг өгнө гэж яг хэлсэн юм уу?

-Худлаа гэж хэлэхээс ч бухимдаад байна. Хэрэв үнэн бол Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн даргын албыг маргаашнаас эхлээд үнэ хаялцуулан зарна. Хамгийн их өндөр үнэ хаясан хүнд нь зараад сэтгүүлчиддээ ордон барьж өгье.

-Ц.Даваасүрэн, Ч.Болорчулуун гишүүн нарт тийм санал ирсэн юм уу?

-Манай бие даагчдын зөвлөлд ийм зүйл байхгүй. Тэд нарын ах, дүү, хамаатан саданд албан тушаал амласан талаарх ямар ч мэдээлэл надад алга. Манай хоёр гишүүн шударга, хүмүүсийн төлөө тууштай явдаг хүмүүс. Ямар нэгэн намын талаар ярьсан зүйл байхгүй.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top