УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт холбогдох шуух хурал маргааш Хан-Уул дүүргийн шүүхэд болохоор тов нь гарсан байна. Тэрээр өнгөрсөн хавар МАХН-ын дарга Н.Энхбаярыг нь баривчлах үеэр салаавч гаргасан учир ийнхүү шүүхийн өмнө зогсоход хүрээд байгаа билээ.
Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )