МҮХАҮТ-ийн дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд эрүү үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар зарим цахим сайтуудаар мэдээллээ.
Учир нь, түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар дур мэдэн бусдад газар өгсөн гэсэн үндэслэлээр шалгаж буй гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимынхаа зүүн талд баригдаж буй барилгын газрыг гүйцэтгэгч байгууллагад нь дур мэдэн өгсөн хэмээн буруутгаж буй тухай юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодруулахад, -Тийм зүйл байхгүй ээ. Өнөөдрийн байдлаар намайг шалгаж байцаасан юм алга. Яахав тэр сонгуулийн өмнө газартай холбоотой асуудлаар гадуур бичээд байсан. Намайг шалгасан зүйл байхгүй гэв.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )