Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг зөрчвөл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ онд болохтой холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд тулгарах нөхцөл байдал болон хуулийг зөрчихгүй байхыг уриалсан уулзалтыг зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулин дахь 33-р зүйл болон 39-р зүйл дахь заалтуудыг зөрчихгүй байх тухайлбал сонгогчдод ижил тэгш, шударга үйлчилж радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцох болон тус хуулийн 39.6-д заасан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нэр дэвшигчид шилжүүлэх, радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, түүнчлэн нэр дэвшигчийн талаар дагнан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглож байгаа билээ. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хуулиа сайтар уншиж танилцан хууль дүрмийг мөрдөж ажиллахыг уриалсанаас гадна тус хуулийг зөрчвөл хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ байгааг ч мөн санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top