Ө.Энхтүвшинг огцрохыг шаардав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Өнөөдөр МАН-ын дэргэдэх 10 гаруй жигүүр хөдөлгөөнүүдийн  залуус “Монгол ардын намын шинэчлэл ба XXVII их хурал” нэртэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тэд  намыг нь  ялагдалд хүргэсэн өмнөх болон өнөөгийн удирдлагад хариуцлага тооцох ёстой гэсэн зүйлийг ярьцгааж байв. Тэрчлэн дүрэм зөрчин намын даргаар томилогдсон Ө.Энтүвшинг Орон  нутгийн сонгуульд намаа ялагдалд хүргэсэн учир хариуцлага хүлээж ажлаа өгөхийг шаардаж буйгаа хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тус хэлэлцүүлэгт ирсэн залуус МАН-ын XXVII их хурлыг зарлах шаардлагыг Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарт хаяглан хүргүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top