Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2013 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

 10.00 цагаас:

 1.   Газрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын кадастрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газар албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.

 2.   Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал:

 -       Саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

 -       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна;

 -       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

 3.   “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

 -       Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна;

 -       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

 4.   Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг/:

 -       Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

 5.   Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:

 -       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

 6.   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

 -       Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.ЗОРИГТ танилцуулна;

 -       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

 7.   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

 -       Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;

 -       Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

 15.00 цагаас:

 ·        Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Е­рөнхий сайд мэдээлэл хийнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top