Улстөр, нийгмийн байдал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тойрсон асуудаар үргэлжилж байна. Өнөө өглөөхөн манай редакц руу Н.Энхбаярыг II эмнэлэгт хүргэлээ гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ талаар Шадар сайд Д.Тэрбишдагваас тодрууллаа.
-Н.Энхбаяр даргын бие муудаад II эмнэлэг рүү хүргэсэн гэсэн мэдээлэл ирлээ. Биеийн байдал ямар байна?
-Биеийн байдал нь сул байгаа. II эмнэлэг рүү хүргээгүй.
-Өлсгөлөн зарлаж байгаа нэг ээж ухаан алдчихсан юм уу?
-Нэг биш хоёр ээж ухаан алдчихлаа гэсэн мэдээллийг дөнгөж сая аваад байна. Үүнээс өмнө бас хоёр ээж ухаан алдсан. Ингэж байгаад хүн амины асуудал болох вий дээ гэж санаа зовж байна. Өлсгөлөн зарлаж буй ээжүүдийн тоо нэмэгдээд 25 болчихсон байна.
-Танай намын болон бусад албан тушаалтнууд очиж өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн. Хүлээж авах нь уу?
-Эмэгтэй хүмүүс нэг шийдвэр гаргаад тэр байр суурин дээрээ үнэхээр хатуу зогсдог юм байна. Аймаар хүмүүс байдаг юм байна шүү, эмэгтэчүүд гэж. Би өөрөө очиж гуйж үзлээ. Өчигдөр ч бас очиж гуйсан. Хөдлөхгүй юм. Хүн амины хэрэг гарах вий гэж үнэхээр их санаа зовж, айж, түгшиж байна.
Ж.Наран
Сэтгэгдэл ( 0 )