Г.Давааням: Н.Энхбаяр даргыг эмнэлэгт шилжүүлж магадгүй учир хүлээж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

МАХН-ын дарга Н.Энхбаярыг болон шоронд хоригдож байгаа хүнд өвчтэй хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг эсэргүүцэн ээжүүд өлсгөлөн зарласан. 226 цаг үргэлжилсэн өлсгөлөнд оролцогчид нэмэгдсээр байгаа. Ээжүүдийн бие ч эхнээсээ муудаж 7 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Энэ талаар МАХН-ын Хяналт ёс зүйн хорооны дарга Г.Даваанямтай ярилцлаа.

-Өлсгөлөн зарлаж байгаа ээжүүдийн биеийн байдал хүндхэн байна. өнөөдөр 2 хүний бие муудсан гэсэн үү?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг болон шоронд хоригдож байгаа хүнд өвчтэй хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг эсэргүүцэн ээжүүд өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлаад 226 цаг болж байна. Нийтдээ 7 хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдөр өглөө гэхэд 2 хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдлээ. Эмнэлэгт хүргэгдсэн эхчүүд эмчилгээ хийлгэхгүй байна.

-Яагаад эмчилгээ хийлгэхгүй байгаа юм бол?

- Учир нь зорьсон зорилго нь биелэхгүй байгаа болохоор эмчилгээ хийлгэхгүй байгаа гэсэн.

Энэ бүхнийг хөндлөнгөөс нь харж байхад Монгол хүний амь нас үнэ цэнэгүй болчихсон байна гэсэн дүгнэлт хийж байна. Өнөөдөр эдгээр хүмүүс үнэ цэнэгүй болчихоод байгаа хүний алтан амь насны төлөө тэмцэж байна.  Уг нь үзэгний үзүүр хөдөлгөх төдийд л шийдэгдэх асуудал дээр энэ олон эх хүнийг ингэж зовоож, хуурч мэхэлж болохгүй л юм шиг санагдах юм. энэ бүхэн дунд шатны албан хаагчдийн хүнд сурталтай холбоотой байна уу гэж харж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд, Ерөнхийлөгч болж байхдаа хэлж байсан. Хүнд суртал, авилга зэргийг үгүй хийнэ гэж ярьж байсан хүн өнөөдөр нийгэм юу болоод байгааг харах ч үгүй байна. Тэр битгий хэл “Энэ бидний хүсч байсан ардчилал биш байна” гэж нөгөө Ардчилалын алтан хараацай гэгддэг Э.Бат-Үүл өчигдөр сонинд өгсөн ярицлагадаа хэлж дуу алдсан байна лээ шүү дээ. тэгэхээр энэ төр гэдэг чинь булхай наймааны төр л болчихоод байна.

-Ер нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Н.Энхбаяр болон өлсгөлөн зарлаж байгаа ээжүүдэд хатуурхахгүй байгаа гэсэн мэдээлэл гарч байна?

-Тийм байж магадгүй ээ. Гэхдээ л ээжүүдийн биеийн байдал ийм хүнд байгаа үед өөрийнхөө дуу хоолойг хүргэх л хэрэгтэй гэж бодож байна.

-Н.Энхбаярыг 2-р эмнэлэг рүү шилжүүлэх гээд өрөө, орыг нь бэлдэж байгаа гэсэн үнэн үү?

-Миний мэдэж байгаагаар шилжүүлнэ гэж 3-4 хоног хуурч байна. мөн 2-р эмнэлгийн эмч нар Н.Энхбаяр даргыг хүлээж авах хүсэлгүй байгаа гэсэн. Учир нь тэд нарыг Н.Энхбаярыг яагаад байлгаад эмчилгээ хийлгээд байна гэж шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. гэхдээ энэ мэдээлэл үнэн худлыг мэдэхгүй байна.

H.Дулам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top