АН Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана. Хуралдаан 15 цагт төрийн ордонд болох юм. АН-ынхан ҮЗХ-ны 41 дэх хуралдаанаараа цаг үеийн асуудлыг түлхүү авч үзэх бололтой. Үүн дотор шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хийгээд бусад асуудал багтаж байх талтай тухай мэдээлэл байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөрийн бодлого чиглэлээ ҮЗХ-ны хурлаар хэлэлцэнэ гэсэн "шум" ч байна.
Сэтгэгдэл ( 0 )