“Элбэг”-ээр энгэрээ мялаалгасан Үүл баатар үгэнд нь орох болов уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын сайд нартай бас Хотын даргатай тулсан уулзалтыг хийлээ. Нэлээд ширүүн уулзалт болж, эрхэм Ерөнхийлөгч бухимдсан төрхтэй суусан юм. Сүүлийн үед анхаарлын төвд байгаа олон асуудлаар ширүүхэн байр суурь илэрхийлсний дотор Хотын даргын алдарт санаачилга болох буруу талдаа жолооны хүрдтэй машиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар санал асуулгыг дахин явуулах талаар байв. Ерөнхийлөгч хэлэхдээ “Хотын дарга Э.Бат-Үүл та буруу талдаа жолооны хүрдтэй машиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар санал асуулгыг дахин явуулна гэж юу яриад байгаа юм бэ. Өмнө нь энэ талаар санал асуулга явуулахад иргэдийн 70 гаруй хувь нь Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг саналыг эсэргүүцэж санал өгсөн байхад яагаад одоо дахих ёстой гэж?  Яасан завтай хийх ажилгүй улсууд вэ та нар. Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол 100 хувьд хүрчихээд байна шүү дээ”  гэж хэллээ.

 Тэгэхээр Элбэг Ерөнхийлөгчөөрөө энгэрээ мялаалгасан Үүл баатар зэмлэсэн саналыг нь хэрхэн хүлээж авахыг харах хэрэгтэй болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top