Өвөлжилт хүндэрсэн 10 аймагт дэмжлэг үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Аптай, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад малын өвс, тэжээл, автомашины сэлбэг хэрэгсэл, бензин шатахуун, эм, биобэлдмэл худалдан авч хүргэх, малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт зориулан хөрөнгө гаргахаар Засгийн газраас шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндрэн зудын хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ жил цас эрт орж нягтран мал бэлчээрлэх боломжгүй нөхцөлд хүргэснээр мал эрт тэжээлд орсон нь өвөлжилт хүндэрсэн гол шалтгаан болжээ. Дээрх аймгуудад орон нутгийн нөөц хөрөнгө дууссан тул зудын гамшгийг даван туулахад бэрхшээл үүсээд байна. Иймд дэмжлэг хүссэн 10 аймгийн хүсэлтийг судлан үзээд тодорхой хөрөнгө гаргаж мал болон малчдад тулгарсан бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна хэмээн Засгийн газрын ХМА-наас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top