Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

 

Өнөөдөр Төрийн ордонд болох Ажлын хэсгүүдийн хуралдааныг танилцуулъя.

-14.00 цагаас Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан болно.

-14.00 цагаас “Б” танхимд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаантай.

-14.00 цагаас “Г” танхимд Үндэсний олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан болно.

14.00 цагаас  Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан тус тус болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top