УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн өнөөдрийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
УИХ-ын гишүүн М.Зоригт, Д.Батцогт, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг… нарын өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд хувь гишүүний хариуцлага, нэр хүндийн асуудлыг бүлэгтэй холбон бүлгийг татан буулгана гэдэг байж болохгүй, харин хувь гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн хаврын ээлжит чуулганаар бүлгийн гишүүдээс өргөн мэдүүлэх хуулийн төслүүдэд ажлын хэсэг гарч ажиллахаар тогтсон аж. Мөн бүлгийн хуралдаанд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан “Монголын төмөр зам”-ын асуудлаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )