Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад хийх төрийн айлчлал эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад 13 жилийн дараа хийж буй айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болд, Сангийн дэд сайд С.Пүрэв, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд О.Тамир, албаны бусад хүн оржээ. Мөн бизнес эрхлэгчид, сурвалжлагчид дагалдан очсон байна.
Хоёр улсын төрийн далбаа мандуулж, торгон цэрэг жагссан хүндэтгэлийн талбайд Монгол, Польшийн төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )