Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Катар Улсад ажлын айлчлал хийгээд иржээ.
Тэрээр Катар Улсын Гадаад хэргийн дэд сайд Шейх Ахмад Бин Мухаммад Бин Жабир Аль-Тани-тай уулзаж, Монгол, Катарын харилцааны төлөв байдал, цаашдын зорилт, олон талт хамтын ажиллагаа, Катар Улсын Эмирийн манай оронд хийх албан ёсны айлчлал, ГХЯ хоорондын хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Манай талаас хоёр орны ГХЯ хооронд байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг гардуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг зохицуулах үүрэг бүхий Монгол, Катарын ЗГХК-ын катарын талын хэсгийг байгуулах санал тавьсанд катарын тал хүлээн авч, судлан үзэхээ мэдэгджээ.
ТНБД Г.Цогтсайхан дөрөвдүгээр сард Улаанбаатарт болох АОХН-ийн Сайд нарын 7 дугаар хуралдааны талаар катарын талд мэдээлж, уг олон улсын арга хэмжээнд катарын талаас өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн айлчлалын үеэр Катар Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттия-тай уулзаж хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )