Б.Батболд: Хятадад эмчлүүлсэн тагнуулаа эргээд Хятадын эсрэг ажил гэх үү..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд зориулан хэдэн үг хэлмээр санагдаад болохгүй байгаа гэнэ. Тэр ингэж хэлсэн байна.  “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд зориулан хэдэн үг хэлмээр санагдаад болдоггүй ээ. Монгол Улс авлигатай тэмцэхээр үнэхээр шийдсэн л юм бол төрийн тусгай дэглэмийн сайн тоноглогдсон эмнэлэг зайлшгүй хэрэгтэй л дээ.Тагнуул,хилийн цэрэг, цагдаа,АТГ гэх мэтчилэн байгууллагын ажилтан албан хаагчид чинь хүн л болсон хойно өвдөж таарна. Тэдэнд авдаг цалин хэд билээ. Тэгээд гадаадад эмчлүүлэхээс өөр сонголт байхгүй болдог. Ядаж оношоо тогтоолгохын тулд.Тэгээд явдал суудал зардал мөнгө хэрэгтэй болно. Хаанаас авах вэ? гэдэг асуудал авлига албаны этикээ зөрчихөөс өөр аргагүй байдалд хүргэнэ шүүд ээ.Тэгээд ч тусгаар тогтносон улс орон л юм бол Тусгай албадтай л байж таараа. Тэдэнд үйлчилдэг эмнэлэг бол аюулгүй байдлыг хангах системийн нэг чухал хэсэг. Хятадад эмчлүүлсэн тагнуулаа эргээд Хятадын эсрэг ажил гэх үү.

Эсвэл онц ноцтой хэрэгтэй ноцолдсон цагдаагаа, хилчдээ ямар ч хамгаалалт тусгай дэглэмгүй эмнэлэгт хэвтүүлэх үү гээд маш олон асуудал үүснээ. Хэлж болох ч юм байна. Болохгүй ч юм байна. Хүн өөрийн нүд чих гар хөлөө эрсдэлд оруулах үйлдэл санаатай хийдэггүйтэй адил төр нүд чихээ гар хөлөө ад үзэж эрсдэлд оруулж таарахгүй, болдоггүй зүйл юм даа. Залуу сайдын шинэчлэх зориг хүслийг хүндэтгэдэг нэгэн боловч энэ сэдвээр буулт хийх хэрэгтэй байх аа. Тэгвэл таны л нэр хүнд өсөхөөс миний нэр хүндэд пад ч байхгүй...” хэмээн хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top