“Масктай матар-4” буюу MCS-ийн ард нуугдсан Г.Батхүү

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

“Масктай матар цуврал УИХ-ын гишүүн Г.Батхүүг онцолж байна. Улстөр дэх эрх мэдлийн төлөө түмний итгэлээр тоглодог худалч улстөрчдийг улирал бүр шалгаруулж, “Масктай Матар”-ын титмийг зүүж өгнө гэдгээ бид хэлээд байгаа. Тиймээс ч худлаа ярьсан л бол хэнийг ч алагчлалгүй бүгдийнх нь тухай цувралаар өгүүлж буй. Зориуд тэмдэглэн хэлэхэд энэ бол доромжлол биш. Нийгмийн адаг болсон аливаа асуудлыг засч, залруулах, сэрэмжлүүлэх талаас нь бичиж, мэдээлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үүрэг юм.

Г.Батхүү эрхмийн тухайд улстөрчийнх нь гавьяагаас илүү хувийн бизнесийнх нь хөгжил цэцэглэлт түмний нүдэн дээр ил байж ирсэн гэхэд үнэндээ хэтрүүлсэн болохгүй. Найман оны сонгуульд нэр дэвшихдээ З.Энхболд, Д.Зоригт нарын хамтаар Өвөрхангай аймагт 40 үйлдвэр барьж байгуулна, 10000 ажлын байр бий болгоно, Өвөрхангай аймгийн гурван  сумыг хотын статустай болгоно гэсэн амлалт өгсөн нь өнөөдрийн өдрийг хүрэхэд газарт бууж ажил болоогүй. Гурван хот, 40 үйлдвэр, 10 мянган ажлын байр бий болгоно гэсэн гайхалтай амлалтад нь хулхидуулаад бүрэн итгэл алдарсан сонгогчид Өвөрхангайд олон бий. Тэрчлэн арванхоёр оны сонгуулийн ялалт түүнд ирэхдээ хууль шүүхийн байгууллагаар дамжсан гэдгийг хаа хаанаа мэдэж буй.

Ер нь бол түүний хуудуутай амлалтуудын талаарх зарим мэдээллүүд хэвлэлээр мэдээлэгдэж байсан тул давхардуулан нурших нь бараг илүүц болох биз. Харин түүний хувийн бизнес болоод улстөрийнх нь байр суурийн хоршил хэрхэн явж ирснийг аваад үзэхэд нийтийн эрх ашгийн төлөө бус амин хувийн эрх ашгийн төлөө тэр төрд байна уу гэх асуултыг аргагүй дагуулна.

Г.Батхүүгийн бизнес гэхээр хэн хүний санаанд АПУ бууж таарна. Төрийн мэдэлд байсан эл компанийг  хувьчлалаар гартаа оруулахын тулд шовгорт нь 400 мянган ам.доллар өгч байсан тухай нь мэдээлэл байдаг. Архины асуудал улс үндэстний аюулгүй байдалд заналхийлэх болсныг төрийн тэргүүн нь албан ёсоор хүлээн зөвшөөрчихөөд байхад Г.Батхүү тэс өөрийг яриад сууж байсан. Архи, пивоны үнийг 500-1000 төгрөгөөр нэмэгдүүлчихвэл архичдын тоо багасна, оройн 22  цагаас хойш хүүхдүүд унтчихдаг юм чинь архи, пивоо телевизүүдээр сурталчилж болохоор байна гэсэн холыг харсан санал санаачлагыг гаргаж өвчигнөсөн хүн бол Г.Батхүү. Ер нь түүнд төрийн хүний совесть бий гэхэд эргэлзмээр. 2000 оны сонгуульд  АН ялагдангуут  “АПУ” ХК-ийнхаа  гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Тэгээд зогсохгүй. Архи сурталчлах боломж хаагдаад ирэнгүүт Монголчуудын олноороо үздэг Өвөр Монголын  “Одон” телевизээр сурталчилгаагаа цацаж явсан нэгэн. Хэдийгээр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д “Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар coгтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах” зэрэг байдлаар сурталчлахыг хориглодог  ч АПУ-гийн хувьд хууль гууль байж ирсэн.

Ер нь түүний бизнесүүдийг хараад байхад тэр баг зүүх нь элбэг аж. Тавантолгой ордын нөөцийн 14-20 хувь нь агуулдаг гэх “Ухаа худаг” орд зөвхөн MCS-ийнх биш. “Энержи ресурс” гэдэг нь 11 олигархийн эзэмшлийнх. Мэдээж нэг нь Г.Батхүү. Тодруулбал, түүний  “Шунхлай” компани Ухаа худаг ордын 15 хувийг эзэмшдэг. Уг нь УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэвч өдгөө 14 компани хууль зөрчин хуваан эзэмшиж буй.

Ямартай ч Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан,  ҮХ-ны сайд Сү.Батболд нар өнөөгийн Энержи ресурс-ыг байгуулж байсан түүхтэй. Гэхдээ эл компани улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг консорциумдаа элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон байдаг. Тэгж тохиролцсон хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Г.Батхүү байдаг. Тэр ингэж Тавантолгойтой холбогдсон .Тэгээд юу боллоо.

Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү  нар Тавантолгой ордын 20 хувьд эзэн сууж   арван  онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал ч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрчиж байгаа хэрэг. Учир нь өмнө нь өгүүлсэнчлэн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гээд байгаа шүү дээ. Тэгэхээр Г.Батхүү нарын “Энержи ресурс”  компани 700 сая долларыг босгохоосоо өмнө хувьцаагаа дотооддоо гаргах ёстой байсан гэсэн үг. Гэтэл тэгээгүй. Г.Батхүү эрхмийн  тухайд аваад үзэхэд 105 сая  ам.доллар оногдох хэмжээний мөнгийг монголын ард түмний өмч болсон ордын нэгээхэн хэсгийг барьцаалан босгосон юм. Ер нь бол Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчдын тендер төдийгөөс өдийг гацаад байгаагийн ард олон асуудал байгаагийн нэг нь  MCS-ийн ард нуугдсан Г.Батхүү нартай холбоотой гэх мэдээлэл ч байдаг.

Г.Батхүү эрхмийн тухай “Масктай матар” үргэлжлүүлэн хүргэнэ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(85.218.60.11) 2013 оны 03 сарын 26

ene mongoliin tur hezee tsebershih um boloooo?

0  |  0
irgen(85.218.60.11) 2013 оны 03 сарын 26

sain bn urgeljuuleed bicheed bgaarai.shydarga gegdsen erunhilogch ATG eree ***lgaad byryyd nud nyrst geed y** shiitgeliig uguh ni uu ?harj bn shuu

0  |  0
hree.(123.123.140.80) 2013 оны 03 сарын 23

Huuliig guuli bolgoj tord garch irsen matriin hergiig delgej heregtei.Er ni gants Bathuu ch bish ene meteer oligorhuudiig delgeh l heregtei.

0  |  0
hree.(123.123.140.80) 2013 оны 03 сарын 23

Huuliig guuli bolgoj tord garch irsen matriin hergiig delgej heregtei.Er ni gants Bathuu ch bish ene meteer oligorhuudiig delgeh l heregtei.

0  |  0
зочин(166.137.208.39) 2013 оны 03 сарын 21

Энэ бичсэн бичуулсэн хумуус нэг л зуйлийг ойлгойсой. Унэхээр врд тумнээ бодож байгаа юм бол хувьцааг арилжангуут дуугарахгуй яасан юм. Тэгэхээр дээрхи бичсэн худ**** ба зугээр л Еронхийлогчийн сонгуультай холбоотой эрх мэдлийн толоо s*** ( тоглолт ) гэдгийг арай ухамсартай нь ойлгож мэдэж байна. Ард тумнийхээ толоо хэруул уруул хард****т сэрдэлгуй нэгдмэл санаа ухамсар сэтгээр хандаж болдоггуй юм уу.

0  |  0
Зочин(116.68.148.98) 2013 оны 03 сарын 21

Батхүүгийн шун**** дууссан цагт л Монгол улс маань хөгжих нь дээ

0  |  0
Top