Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ихэд бухимдаж байгаа бололтой. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Чөтгөр ав. Бүх юм тонил цаашаа. Миний сайд байх нь хэнд хамаатай юм. Монгол улсад авлигатай хатуу тэмцэх нь л чухал” хэмээн бичжээ. Сүүлийн үед Х.Тэмүүжин сайд руу занаж заналхийлсэн захидал, мессэж бичих нь их болсон. Түүнийг заналхийлсэн захидлын эзнийг олж арга хэмжээ авсан. Гэтэл түүний дараахан экс Ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмон сүрдүүлсэн өнгө аястай мессэж бичиж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )