Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар дараах хэд хэдэн асуудлуудыг хэлэлцлээ.
Нийслэлийн төвийн 6 дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудад Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийжээ. Шалгалтын ажлын хэсгийн тайланг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Тус ажлын хэсгийн дүгнэлтээр төвийн 6 дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудаас “Улаанбаатар хотын өмнө хүлээх үүрэг хариуцлагын гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэжээ. Улаанбаатар хотын өмнө хүлээх үүрэг хариуцлагын гэрээний нэг тал болох дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд нь хариуцсан дүүргийн нутаг ,дэвсгэрийг хоггүй байлгах,үйл ажиллагаандаа шинэ менежмент ,шинэ технологи,шинэ арга барил нэвтрүүлэх замаар ажил үйлчилгээний чанар,шуурхай байдлыг хангах, харин нөгөө талууд хувьчлагдсан компаниудыг дэмжих үндсэн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бололцоогоор хангах үүргүүдээ хангалтгүй хэрэгжүүлж, хувьчлагдсанаас хойшхи дөрвөн жил шахам хугацаанд орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулахад өөрчлөлт гаргаагүйн улмаас ашиггүй ажиллаж байна гэж үзжээ. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ,гэр хороолол,орон сууцны болон албан байгууллагын хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн хувьд гардан гүйцэтгэж байсан,хөрөнгө санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан аж ахуй бүхий төвийн 6 дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын хувьчлалыг Төрийн өмчийн хороотой зөвшилцөлгүй гүйцэтгэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.3-д Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасныг“ зөрчсөн нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 1.3-д тодорхой объектыг Төрийн өмчийн хорооны шийдвэргүй хувьчилсан бол хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл болж байг онцлон хэллээ. Шалгалтын явцад дээрх 6 байгууллагыг доод үнээс доогуур худалдсан буюу хувьчлахыг зөвшөөрөлгүй эд хөрөнгө оролцуулан авсан, худалдан авагчид хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон зэрэг зөрчил илэрсэн учраас хувьчлалыг хүчингүйд тооцох бүрэн үндэслэлтэй гэж алжлын хэсэг дүгнэжээ. Дүнг сонсоод удирдлагын зөвлөлийн гишүүд, холбогдох хууль тогтоомжийг илтэд зөрчин шийдвэр гаргасан байдлыг хууль хяналтын байгууллагд шалгуулах ёстой. Төрийн өмчийг хувьчлахдаа хууль зөрчсөн нь улсын өмчийг шамшигдуулсан эргүүийн шинж чанартай гэж гэж үзлээ.
Гадаадад зорчих журам боловсрууллаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын гадаад улс,оронд томилолтоор ажиллах журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Энэхүү журам нь 8 зүйл, 47 заалттай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид гадаад улс, оронд томилолтоор ажиллахдаа чандлан мөрдөх бүхий л асуудлуудыг нэгтгэн тусгасан байна. Тухайлбал нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг гадаад улс,оронд албан томилолтоор ажиллуулахыг албан ёсоор зөвшөөрсөн баримт бичгийг холбогдох байгууллагын эрх бүхийн албан тушаалтнаар гаргуулж, баталгаажуулсан байна. Нийслэлийн Засаг даргын орлогч нар, НЗДТГ-ын дарга,Ерөнхий менежер,Ерөнхий архитектор болон ТГ,ЗАА-ны хэлтсийн дарга нар ,албан хаагчид,дүүрэг,харъяа газруудын удирдлагууд гадаад оронд ажлын айлчлалаар зорчихдоо нийслэлийн Засаг даргын захирамжаар, Дүүргийн Засаг даргын орлогч нар болон хэлтсийн дарга, албан хаагчид албан хаагчид албан томилолтоор гадаад оронд зорчих бол Дүүргийн Засаг даргын захирамжаар тус тус зорчино. Гадаад улс ,оронд албан томилолтоор ажиллах нийт удирдлагууд албан хаагчид удирдамжинд томилолтоор явах ажлын сэдэв ,явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, зардлын төсөв, зорилго зэргийг маш тодорхой томъёолон оруулна. Албан томилолтоор ажиллах явцдаа Нийслэлийн удирдлагууд болон гадаад харилцааны хэлтэстэй зөвшилцөлгүйгээр дүүрэг, агентлаг,харъяа газруудын түвшинд байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахыг хориглоно.Үндэсний аюулгүй байдал ,үндэсний ашиг сонирхол болон улс,байгууллага хоорондын харилцаанд хор хохирол учруулахуйц зүйл ярихыг хориглоно. Албан томилолтоор гадаад улсыг зорчсон албан хаагчид албан томилолтоор ажилласан явц ,ажлын тайланг харъяа газартаа ирүүлж байна гэх мэт албан хаагчийн үүрэг,хариуцлага журмыг зөрчсөн тохиолдолд авах хариуцлага зэргийг багтаажээ. Журмын хүрээнд гадаадад томилолтоор ажиллах албан тушаалтан нь нийслэлийн удирдлагууд болон гадаад харилцааны хэлтэстэй зөвшилцөлгүйгээр дүүрэг агентлаг, харъяа газруудын түвшинд байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт байгуулахыг хориглох юм. Удирдлагын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам гаргахыг дэмжиж, журам батлах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар тогтлоо.
Сэтгэгдэл ( 0 )