Дэвшүүлэн зайлуулагчдыг Ерөнхийлөгчид мэдүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 26

Сүүлийн үед албан тушаалын наймааг төгс утгаар нь хийж байгаа. Тухайлбал Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамыг өөрийн хүсэлтээр нь огцоруулсан билээ. Эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж байсан энэ эрхэмийг Чех улсад элчин сайдаар суулгахаар болсон байна. Харин улс төрийг шүүмжилж байгаа УИХ-ын гишүүн асан З.Алтайг Шведийн Вант улс руу “дэвшүүлэн зайлуулах” шийдвэрийг  өнөөдөр Засгийн газраас гаргасан байна. Тодруулбал Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад Зоригийн Алтай, Болгар Улсад Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top