“Шударга ёс” эвслийнхэн “бараг” л хуралдсангүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр 10 цагт хуралдана хэмээн төлөвлөөд байсан юм. Гэвч бүлгийн дарга Н.Батцэрэг нь УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай хамт Өмнөговь аймагт ажиллаж байгаа болохоор бүлэг хуралдах эсэхдээ эргэлзэв. Улмаар хуралдаж өнөөдрийн бүлгийн хуралдааныг Ч.Улаан гишүүн ахалсан байна.  Бүлгийн  хуралдаанаар ганц л асуудлыг хэлэлцсэн юм байх.  Тэр нь Газрын тухай хууль.  Уг хуультай холбоотойгоор ажлын хэсэг гарсан болохоор  эвслийн бүлэг энэ асуудлыг нэг хэлэлцээд удсангүй, ирэх долоо хоногт “халуун ам бүлээрээ” цуглахаараа ярилцахаар болоод тарав. Тиймээс мөн л сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top