З.Алтай, Ш.Алтангэрэл нарыг Элчин сайдаар суулгах эсэхийг зөвшилцөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригийн Алтай, Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах талаар Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 -д заасан дагуу УИХ-тай зөвшилцөхөөр ийн хүргүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top