МҮАН өнөөдөр эвслээс гарна гэж мэдээлж байсан. Харин энэ талаар МҮАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд эрс үгүйсгэж байв. Гэхдээ тус намын гишүүд хуралдсан. Улмаар Засгаас гарах эсэхээ ярилцсан гэдэг нь тодорхой болов. Энэ талаар МҮАН-ын дарга М.Энхсайхан: “Дөнгөж сая МҮАН-ын гишүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ уулзалтаар бид Гео улстөр, Гео эдийн засаг ба Монгол гэсэн сэдвээр ярилцлаа. Мөн зөвлөлдөх уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар хэлэлцсэн. Зөвлөлдөх хуралдаанаар МҮАН-ын бүгд их хурлыг ойрын хугацаанд хуралдуулахаар төлөвлөөд байна” гэж тайбарлав.
Өөрөөр хэлбэл МҮАН эвсэл болон Засгаас гарах эсэхээ ойрын хугацаанд хэлэлцэн шйдвэрлэх юм. Хурлаас гарах шийдвэр нь ч тодорхой болоод байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )