Л.Болд Л.Мореттитой санал солилцов

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Швейцарийн Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан оролцож бүй Гадаад харилцааны сайд Л.Болд Швейцари-Азийн худалдааны танхимын Монголын хорооны дарга Л.Мореттитой уулзаж, хоёр тал худалдаа, үйлвэрлэлийн салбарт хамтран ажиллах бололцооны талаар санал солилцжээ.

Энэхүү уулзалтад тус танхимын гишүүн зарим байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Худалдааны танхимын Монголын хороо байгуулагдаад удаагүй байгаа энэ үед худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр Монголтой хамтран ажиллах сонирхол бүхий швейцарийн компаниуд, ялангүяа жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэж байгаа, эм бэлдмэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаа тэлэх бололцоо өргөн байгаа, Монголын эдийн засгийн хурдтай өсөлт бухний анхаарлыг татаж байгаа тухай, мөн Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын хамтын ажиллагаа идэвхжиж энэ оны 9 дүгээр сард Улаанбаатарын чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон тухай харилцан мэдээлж ярилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top