Олон улсын парламентчид чуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Ази-Номхон далайн парламентчдын 21 дүгээр чуулганы хуралдаан ОХУ-ын Владивосток хотноо болж байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй төлөөлөгчдийн багт УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Н.Энхболд, Н.Батцэрэг нар багтжээ.   Энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх энэхүү чуулганаар “Улс төр ба аюулгүй байдлын асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Ази-Номхон далайн парламентын чуулган нь нийтийн ашиг сонирхол, санаа зовоож буй улс төр, эдийн засгийн асуудлаар хэлэлцэж, гишүүн орнуудын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн итгэлцлийг бататгахад онцгой үүрэгтэй.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top