УИХ-ын чуулганы дэгээ мэддэггүй гишүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

УИХ-ын гишүүн чуулганы ирцэнд бүртгэгдсэн ч санал хураалтад оролцоогүй байхад саналыг нь дэмжээгүй гэдгээр тооцдог. Тэгвэл үүнийг хуульчилах асуудлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын өргөн барьсан. Улмаар өнөөдөр уг хуулийн төслийг буюу УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ хуулийн төслийг МАН болон МҮАН-ынхан “үхмэл” хэмээн шүүмжилж байгаа юм.  Харин энэхүү хуулийг эсэргүүцсэн санал бүрт  хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “хамгаалалт” хийсээр байлаа. Үүнээс болж гишүүд маргаж,  дуугаа  үе үе өндөрсөж байсан бөгөөд зарчмын зөрүүтэй хэд хэдэн асуудал дээр маргалдав. Улмаар одоо маргаад яахав. Зарим зарчмын зөрүүтэй саналаа ажлын хэсэг болон бусад хэлэлцүүлэг дээрээ шийдвэрлээд явах боломжтой гэж үзээд  уг хуулийн төслийг батлахыг дэмжлээ.  

Өөрөөр хэлбэл  гишүүд маргаж байхдаа УИХ-ын чуулганы дэг, хуулиа мэддэггүй болох нь анзаарагдав. Үүнээс болж гишүүд намаараа талцан удаан маргалдсан юм. Улмаар байнгын хорооны дарга хууль уншиж өгснөөр маргааныг таслан зогсоосон.

Энэ үеэр  С.Бямбацогт гишүүн ажлын хэсэгт орох саналаа хэлэхэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  эрс эсэргүүцэж, ажлын хэсэг дээр хүртэл маргамааргүй байна гэдгээ шулуухан хэлэв. Улмаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын горимын санал дэмжигдсэнгүй. Гэсэн ч УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр болсон юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top