Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын айлчлал эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён У Бангуо өнөөдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

  Ноён У Бангуо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён У Бангуод баралхах ажээ.

    Хүндэт зочин айлчлалынхаа хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурж, Улсын Их Хурлын Тамгын газарт техник тоног төхөөрөмж бэлэглэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Хятадын банкны төлөөлөгчийн газрын нээлтийн арга хэмжээнд оролцох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top