Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих хуулийг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

 Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1995 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг баталж, уг хуулиар ХБИргдэд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ, тэдэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн талаар хуульчилсан. Түүнчлэн 2008 онд  ХБИргэдийн эрхийн тухай конвенцийг УИХ-аас соёрхон баталсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлсэн томоохон баримт бичиг болсон юм. Хэдийгээр өнөөдөр ХБИ-ийн эрхийг хангах талаар цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн тусламж дэмжлэг авах, эрүүл мэнддээ анхаарах боломж нь хомс байгаа юм.  Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанар хэлэлцлээ.  Улмаар зарчмын зөрүүтэй заалтууд дээр санал хураасан юм. Тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах, протезийг хямдралтай үнээр олгох, сувилалд амрах бол тодорхой нөхцөлтэйгээр төлбөрийг нь нөхөн олгох зэргийг тусгаж өгсөн бөгөөд эдгээр саналуудыг дэмжив.

Хэрвээ энэхүү хууль батлагдвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл зааж байгаа багшид олгох урамшуулал бүхий заалт  хуулийн хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанаас нэг жилээр ухарч биелэх юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн хүүдүүдтэй хамт суралцаж байгаа тохиолдолд тэдний сурлагыг үнэлэхдээ хоёр өөр журмаар дүгнэх ажээ. Энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг бүрэн дэмжихийг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн  С.Оюун анхаарсан байна.

Улмаар энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top