БХЯ 15 автобусаар ивээн тэтгүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

 

БНХАУ-ын БХЯ-наас буцалтгүй тусламжаар Монгол Улсын БХЯ, Зэвсэгт хүчний хэрэгцээнд нийлүүлсэн авто техник, архив болон эмнэлгийн зориулалттай эд хэрэгслийг өнөөдөр хүлээн авлаа. Тодруулбал Хятадын БХЯ манай улсад 15 машины буцалтүй тусламж үзүүлж байгаа юм.  Тэгвэл энэхүү хандивыг БХЯамны анги, байгууллагуудад хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр БХЯ-нд боллоо. Энэ ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах бүрэлдэхүүн оролцов.

      Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин шинэ түвшинд хүрч байна. Хоёр улсын БХЯ Батлан хамгаалах салбарын чиглэлээр хамтран ажиллах, манай цэргийн боловсон хүчнийг өмнөд хөршид сургаж бэлтгэх, хамтарсан сургалт дадлага зохион байгуулах, буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг өргөн хүрээнд харилцан ажиллаж байгаа юм.

     Манай яам БНХАУ-ын БХЯ-наас өмнө нь олон төрлийн тусламж дэмжлэгийг хүлээн авч байсан бөгөөд тэдгээр зүйлс өнөөөдөр Батлан хамгаалах салбар, Зэвсэг хүчинд үр дүнтэй ашиглагдаж байна. Эдгээр буцалтгүй тусламжийн хамгийн томоос нь онцловол цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийг хөнгөлөлттэй үнээр амраах, хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдыг сувилах, нөхөн сэргээх зориулалттайгаар 2012 оноос ашиглалтад орсон “Энхийн төлөө” цогцолбор төв билээ.    Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хооронд 2012 онд байгуулсан протоколын хүрээнд БНХАУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн хүн тээврийн автобус 18 нэгж, архивын нягтруулсан шүүгээ, тавилга 289 ширхэг, эмнэлгийн сургалт, дадлагын хэрэгсэл 4 иж бүрдлийг өнөөдөр БХЯ хүлээн авлаа.

Нийт 10.0 сая юань буюу 2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эдгээр буцалтгүй тусламжийн техник хэрэгслийг ЗХЖШ, БХИС, “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ, “Бага баян-Энхийн төлөө цогцолбор” төв, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, “Бөртэ” ТӨҮГ, Батлан хамгаалахын төв архив, Барилга захиалагчийн алба, Монгол цэргийн музей зэрэг БХЯ-ны харьяа 9 байгууллагад хүлээлгэн өгсөн юм.         18, 30, 45 хүний суудалтай хүн тээврийн автобусууд нь 2013 онд үйлдвэрлэгдсэн. Архивын нягтруулсан шүүгээ, тавилга нь ЗХЖШ, БХИС, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музейд архивын зориулалтаар ашиглагдана. ЗХЖШ-т цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдын сургалт дадлагын хэрэгцээнд ашиглагдах эмнэлгийн сургалт дадлагын иж бүрдэлд бүтэн муляж, артерийн судас тарилгын дадлагын гар, дуслын шингэн тарих дадлагын гар зэрэг зүйлс багтаж байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top