Элчин сайд нарыг эргүүлэн татах болон томилохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэл, Их Британи,  Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулга, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтай, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Дүгэржав, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхам нарыг тус тус томилох саналтай байгааг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан юм. Харин дээрх хүмүүсийг томилохын тулд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл нарыг тус тус эгүүлэн татах тухай юм. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар нэр бүхий хүмүүсийг Элчин сайдаар томилох, эгүүлэн татах саналыг дэмжлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top