УИХ-ын гишүүн Ж.Баянсэлэнгэ:Засгаас гарах эсэхийг олонхийн саналаар шийднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс  МҮАН Шинэчлэлийн Засгийн газраас гарах эсэхээр тодрууллаа.

- “Шударга ёс” эвсэл задрана гэсэн яриа гараад байна. Энэ яриа үнэний ортой юу?

- Та нараас  л тийм яриа сонсох юм байна шүү дээ. Тэрнээс бид нар  дотооддоо зөрчилдсөн зүйл алга.  Н.Батцэрэг дарга маань гадагшаа явсан. Л.Цог дарга маань эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Зарим гишүүд маань гадаад  болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа.  Тиймээс манай ирц хүрээгүй болохоор   бүлгийн хурал хуралдаагүй. Тэрийг л сүртэй болгож яриад байгаа байх.  Эсвэл та нарт баталгаатай мэдээлэл сонссон байх.  Надад бол яг энэ талаарх мэдээлэл алга.  

- МҮАН Шинэчлэлийн засгийн газраас гарна гэдгээ тойруугаар нь хэлсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

- М.Энхсайхан дарга өөрөө бодож л тэр шийдврийг гаргасан байлгүй дээ. Тухайн хүний гаргасан шийдвэрийг хүдэтгэж үзнэ.  Гэхдээ асуудлыг олонхоороо шийднэ байхаа.  

- МАХН нэг бус удаа МҮАН-ыг  гишүүний олноороо бөөрөлхсөн гэсэн агуулга бүхий зүйлийг гишүүн ярьж байсан.

- Хэн?

- Д.Батцогт гишүүн

- Манайд тэднийг хавчиж, бөөрөлхөн, МАХН дангаараа  том толгой гаргасан  зүйл байхгүй.  Бид өнөөдрийг хүртэл эв найрамдалтай байж л байна.  Хэрэлдсэн, уралдсан, булаацалдах зүйл алга. Худлаа мэдээлэл байна.  Харин биднийг хагаралдаасай, бутраасай, салаасай, сарниасай гэсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэд нарт би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлчихье. Бид нарыг хагаралдуулах гэж байгаа бол энэ дөрьөн жилийн хугацаанд амжихгүй ээ.

- Тодруулга өгсөнд баярлалаа

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top