УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөнийг УИХ-ын дарга танилцууллаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал санал хураалтаар үргэлжилж гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цолмон танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй тул Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжив. Ингээд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг 67,4 хувийн саналаар, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 69.0 хувийн саналаар тус тус дэмжсэнээр дээрх хуулиуд батлагдлаа.
Б.Янжинлхам
Сэтгэгдэл ( 0 )