З.Алтай Шведэд, Д.Зүмбэрэллхам Чехэд гурван жил амьдрах боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус үндэслэн гадаадад эх орноо төлөөлөн суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдыг томилох эсэхийг дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Тодруулбал Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулга, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтай, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Дүгэржав, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхам нарыг томилов. Тэднийг томилж байгаатай холбоотойгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл нарыг тус тус эгүүлэн татах боллоо. Гадаадад суух элчин сайд нарыг УИХ-ын гишүүд дэмжиж байлаа. Улмаар өөрсдийнхөө захиасыг хэлэв. Тодруулбал, Швед бол манайтай төстэй улс. Европ стандартыг судалж, эх орондоо суурьшуулах талаар судлах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Шведэд суух элчин сайдад даатгалаа. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийгмийн хамгааллын асуудалд түлхүү анхаарахыг элчин сайдуудаас хүслээ. Тэгвэл Б.Болор гишүүн Б.Болор: Өнөөдөр элчин сайдаар томилогдож байгаа таван улсын элчин сайд олон улсыг хавсран суудаг. Тэгэхээр хавсран суух улсуудаа орхигдуулдаг сөрөг тал бий. Үүнд анхаараарай гэдгийг Гадаад хэргийг дэд сайд байсныхаа хувиар захив. Улмаар таван улсад эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарыг дэмжлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top