Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн намын хорооныхон хуралдаж даргаа буюу Л.Эрхэмбаярыг олонхийн саналаар огцруулахаар шийдвэрлэсэн билээ. Гэвч түүнийг тамга тэмдгээ өгөлгүй зугтсан гэх яриа гараад байгаа. Тэгвэл энэ талаар өөрөөс нь буюу Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн төлөвлөлтийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяраас тодрууллаа.
- Таныг тамга, тэмдэг авч зугтаж байгаа гэсэн яриа байна. Үүнд та тайлбар хийхгүй юу?
- Би нэг ч хэвлэлд тайлбар өгөхгүй байгаа.
- Яагаад?
- Намын дотоод асуудал.
- Гэхдээ...
- Намын дүрмээр бол намын хурлыг дарга нь зарлан хуралдуулдаг. Гэтэл хэсэг нөхдүүд өөрсдөө намын хурлыг зарлан хуралдуулаад шийдвэр гаргачихсан. Намын дарга нь эзэнгүй байхад хэсэг нөхдүүд нийлж хуралдаад даргаа сонгочихсон энэ шийдвэр анхнаасаа хүчингүй. Гэтэл тамга тэмдэг авч зугтсан гэх яриа гарч байгаа. Уг нь ямар ч тамга тэмдэг авч зугтсан зүйл болоогүй. Би намынхаа дүрмийг баримталж байгаа.
- Та шөнө оройн цагаар хэсэг бүлэг хүмүүстэй хуйвалдсан гэсэн зүйл бас яригдаад байгаа?
- Огт юм байхгүй. Тэр бол цэвэр гүтгэлэг.
- Тодруулга өгсөнд баярлалаа.
Дашрамд дурьдахад Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн маргана өдгөө хяналтын шатны шүүхэд байгаа бөгөөд хэзээ хэлэлцэгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )