Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 15 асуудал хэлэцэх байсан ч гурвыг нь хойшлуулсан. Улмаар үдээс өмнөх хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн баталсан. Тэгвэл дөнгөж сая үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Яг одоо Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор асуух асуулт байсангүй. Улмаар зарчмын зөрүүтэй 9 санал дээр санал хураалаа. Тодруулбал хуулийн зорилтод найруулга хийсэн нь дэмжигдсэн. Хотын төлөвлөлтийг хотын удирдлагаас гадна тухайн асуудал хариуцсан байгууллагууд хариуцна гэж нэмсэн санал мөн дэмжигдэв. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах гэсэн нь дэмжигдсэнгүй. Энэ мэтээр зарчмын зөрүүтэй саналуудыг хурааж дууссаны дараагаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүүллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )